
Хятад улсын дарга Хү Жиньтао 11-ний үдээс хойш Хай Нань мужийн Сань Я хотод Монгол улсын ерөнхийлөгч Н. Энхбаяртай уулзсан байна.
Хятад Монголын харилцааг Хятадын тал дээд хэмжээнд чухалчлан үзэж, хоёр орон хоёр ард түмэнд буян эдлүүлэхийн төлөө хоёр талын хамтын ажиллагааны төвшинг тасралтгүй дээшлүүлэхэд Монголын талтай хамтаар чармайахад бэлэн байна гэж Хү Жиньтао цохон тэмдэглээд Монголын талтай олон салбар олон давхаргын солилцоо хамтын ажиллагаа эрчимжүүлэн, ирэх жилд болох хоёр орны дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэх ажиллагааг сайн хийхэд бэлэн байна. Бүс нутгийн хамтын ажиллагаа, цаг уурын өөрчлөлт зэрэг олон улсын чухал чухал асуудлаар Монголын талтай солилцоогоо эрчимжүүлж, хамтран ажиллахад Хятадын тал бэлэн байна гэж илэрхийлжээ.
Монгол Хятадын хоёр талын худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа түргэн хөгжиж байна. Хоёр талаараа дэд бүтцийн байгуулалт, зам харилцаа, эрчим хүч эх баялаг зэрэг том оврын төслийг хамтаар хэрэгжүүлж, аялал жуулчлал, соёл, боловсрол зэрэг салбар дахь солилцоо хамтын ажиллагаагаа өргөтгөхийг хүсэж байна гэж Н. Энхбаяр илэрхийлжээ.
Н. Энхбаяр Бээжингийн олимпийн наадмын нээлттийн сёлолд оролцох болсондоо баярлаж байгаа илэрхийлж, биеийн тамир спортын энэхүү өвтөгш хурал бүрэн дүүрэн амжилт олохыг ерөөсөн байна. Дарга Хү Жиньтао үүнд баярлаж байгаагаа илэрхийлжээ.
Хурлын дараа хоёр орны эдийн засаг техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолд Хү Жиньтао Н. Энхбаяр хамтаар оролцсон байна.
|