Эрээн хотын радиогийн мэдээ: Хятад, Монгол хоёр орны эдийн засаг, техникийн хамтын ажиллагаа болон гадаадад хөдөлмөр үйлчилгээний хөгжлийг нэмэгдүүлэн, хөдөлмөр үйлчилгээний шугамаар гадаадад гарах хүмүүсийн талаарх хяналт, удирдлагаа эрчимжүүлж, Хятадын хөдөлмөр үйлчилгээний ажилчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалан, тэдний боловсролыг дээшлүүлж, гадаадад зориулалттай хөдөлмөр үйлчилгээний зах зээлийг цэгцлэн журамжуулахын тулд, Эрээн хотын Засгийн газар Монгол улсын Засгийн газрын холбогдох байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээрээ, Эрээн хотын бодит байдалтай уялдуулан, дээд удирдах байгууллагын зөвшөөрөлтэйгээр Эрээн хотын гадаад хөдөлмөр үйлчилгээний сургалтын төв байгуулан ажилллуулж байна.
Уг төв байгуулагдсанаас хойш, Эрээн хотоос Монгол улс орж барилгын салбарт хөдөлмөр үйлчилгээний ажил хийх анхны бүлгийн 12 ажилчин уг төвд бэлтгэл сургалт, шалгалтанд хамрагдаж, хөдөлмөр үйлчилгээ хийх эрхийн гэрчилгээ авчээ. Энэ нь хөдөлмөр үйлчилгээний шугамаар гадаадад ажилчин илгээх салбарт Эрээн хотынхон анхны үр дүнд хүрч, ирээдүйн ажилдаа үндэс суурь тавьсныг харуулж байгаа юм. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\
|