Бээжингийн Олимпийн Наадмыг Зохион Байгуулах Хорооны хариуцлагатай хүн Бээжинийн Олимпийн бамбарыг хилийн чанадад дамжуулж байгаатай холбогдуулан 10-ны өдөр үг хэлж, Олимпийн бамбар дамжин өнгөрөхөд дэмжлэг үзүүлсэн тухайн улс орон, хотын ард иргэдэд талархаж байгаагаа тэрээр илэрхийлжээ. Үүний зэрэгцээ, тэрээр бас тэмдэглэхдээ, Олимпийн бамбар дамжуулах арга хэмжээг харшилсан "Түвдийг тусгаар тогтнуулах" этгээдийн ажиллагаа нь олимпийн үзэл санааг эрхэмлэгч бүх дэлхийн хүмүүсийн зэмлэлд учирсан юм гэжээ.
Бээжингийн Олимпийн бамбарыг хилийн чанадад дамжуулах зам шугам бол талууд бүрэн зөвшилцсөний үр дүн мөн. Түүнийг Олимпийн бамбар дамжин өнгөрөх улс орон, бүс нутгийн Олимпийн хороо болон хотуудын Засгийн газар нотолж, Олон Улсын Олимпийн Хороонд дэвшүүлж зөвшөөрөл авсан юм. Тэр нь бүс нутгийн болон соёлын олон талт чанар, Олимпийн хөдөлгөөнд оролцох нь гол болно гэсэн үзэл санааг харуулсан байна.
Бээжинийн Олимпийн Наадмыг Зохион Байгуулах Хорооны хариуцлагатай хүн хэлэхдээ, хөгжиж байгаа улс орны хувьд Хятад улс Олимпийн наадмыг зохион явуулахдаа, Олон Улсын Олимпийн Хорооны журам горим болон шаардлагыг хатуу мөрдөж, Олимпийн наадмыг зохион явуулж байсан улс орнуудаас даруй хичээнгүйлэн суралцана. Олон Улсын Олимпийн Хороо, олон орны болон бүс нутгийн Олимпийн хороод, олимпизмийн том гэр бүлийн шишүүдийн хамтын хүчин чармайлт, дэмжлэг дор, Бээжин хот "Өвөрмөц онцлог, өндөр түвшин"-тэй Олимпийн наадмыг амжилттай зохион явуулж, Олимпизмийн хөдөлгөөний хөгжилд өвөрмөц өв үлдээх нь гарцаагүй юм гэжээ. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\
|