• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-11 16:45:07    
Дарга Хү Жиньтао П.Мушаррафтай, Хамад, Машимофутай тус тус уулзав

Хятадын Олон Улсын Радио

      11-ний үдээс өмнө Хятад улсын дарга Хү Жиньтао Пакистаны Ерөнхийлөгч П. Мушарраф, Катарын ерөнхий сайд Хамад, Казахстаны ерөнхий сайд Машимофутай Хай Нань мужийн Сан-Я хотод тус тус уулзсан байна. Хамтран чармайж байгаад Хоёр орны бүх талын найрамдлаа бэхжүүлж, стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхэд хоёр тал санал нэгджээ.

     Хятад, Пакистаны харилцааг Хятадын тал стратегийн өндөрлөг болон алс хэтийн талаас эзэмшиж, тус төхөм үзүүлсээр ирсэн юм гэж Хү Жиньтао илэрхийлэв. Хятад, Пакистаны стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх талаар Хү Жиньтао санал дэвшүүлсэн байна.
Хоёр тал шинэ арга хэлбэрийг байнга хийж, худалдаа, эрчим хүч, дэд бүтцийн байгуулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлж, боловсрол, соёл зэрэг хүмүүнлэгийн салбарын хэлхээ холбоогоо өргөтгөхийг Пакистаны тал хүсэж байна гэж Мушарраф тэмдэглэжээ. Тэрээр хэлэхдээ: Пакистаны тал Бээжингийн Олимпийн бамбарын марфон Пакистаны нутаг дэвсгэрт амжилттай явагдахыг баталгаажуулна. Бээжингийн Олимпийг улс төржүүлэх ямар ч оролдлого болон Олимпийг харшлан саатааж байгаа үйл ажиллагааг хатуу эсэргүүцнэ гэжээ. Түвд бол Хятадын нутаг дэсгэрийн салгаж болшгүй нэгэн хэсэг юм гэж Пакистаны тал баттай үзэж байна. Хятадын талтай терроризмын хүчин, хэт даврагч хүчинд цохилт өгөх талын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Пакистаны тал бэлэн байна гэж Мушарраф онцолжээ.

      Хамадтай уулзахдаа Хү Жиньтао:Катарын талтай хамтаар хоёр орны дээд хэмжээний хэлхээ холбоог ахиулж, улстөрийн итгэлцлийг нэмэгдүүлж, стратегийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ гжэ тэмдэглэжээ.

     Хамад уулзалтын үед хэлэхдээ: Хятад улс Олимпийн наадмыг зохион байгуулахыг Катар эрс дэмжинэ, Бээжингийн Олимп амжилттай зохиогдно гэдэгт итгэж байна гэжээ.

      Хү Жиньтао Машимофутай уулзахдаа: Казахстаны талтай хамтаар хоёр талын дээд хэмжээний хэлхээ холбоог гүнзгийрүүлж, хоёр орны салбаруудын хамтын ажиллагааг өгөтгөн, олон улсын үйл хэрэгт хоёр талын зохицуулалт хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Хятадын засгийн газар бэлэн байна гэжээ.

      Махшимофу хэлэхдээ:бээжингийн Олимпийг амжилттай зохион байгуулахад Хятадын талтай хүч хамтран ажиллахад Казахстаны тал бэлэн байна гэжээ. \Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав\