Хятадын хамгийн том мэдээлэх агетлаг Синьхуа хороо 10-ны өдөр "Түвд үндэстэн нь Түвдийн гол үндэстэн болж байгаа бодит хэрэг ерөөс өөрчлөгдөөгүй" гэсэн тойм нийтлэв. Тоймд тэмдэглэхдээ, ТӨЗР-ны статистикийн газрын сүүлийн үед нийтэлсэн "ТӨЗР-ны 2007 оны эдийн засаг нийгмийн хөгжлийн бүртгэлийн албан мэдээ"-нд үзүүлснээр, өнөө Түвд үндэстний нийт хүн ам 2 сая 500 мянга гаруйд хүрч, Түвдийн хүн амын нийт тооны 95.3%-ийг эзэлж, үлдсэн хэсэг нь Хань үндэстэн болон бусад үндэстний цөөнх болно. Түвд үндэстэн нь ТӨЗР-ны гол үндэстэн болж байгаа бодит хэрэг ерөөс өөрчлөгдөөгүй юм гэжээ.
Олон улсын хамтын нийгэмлэгт Далайн аймшиггүй тараасан "Түвдчүүд өөрийн нутагтаа гол бус цөөн тоот болсон байж магад" гэсэн үг яриа болон Хань үндэстний хүн ам Түвдэд жил болгон " Хүнийг цочоом хурдаар өсч байна" гэсэн нь бодит хэргийн ямар ч үндэслэлгүй юм. Энэ нь үнэн худлыг хутгалдуулсан гажуу яриа болохыг үнэн бодитой бүртгэлийн тоо сэлт харуулж байна гэж тоймд үзсэн байна. Хятадын үндэстний районы өөртөө засах дүрмийн дагуу, Түвд үндэстэн хэзээ ч Түвдийн гол үндэстэн болох бодит хэрэг хувираагүй мөртөө хойшид ч хувирахгүй юм гэж тоймд мөн үзсэн байна.\Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|