Белоруссын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээгээ Америк өргөтгөж байгаатай холбогдуулан 11-ний өдөр сурвалжлагчийн сонирхсон асуултанд хариулах үед Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй хэлэхдээ: Эрх тэгш, харилцан хүндэтгэсний үндсэн дээр, яриа хэлэлцээгээр санал зөрөлдөөнөө зохицуулахыг Хятадын тал холбогдох оронд хүсч байна гэжээ.
Жян Юй хэлэхдээ, Беларуссын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээний цар хүрээгээ Америк өргөтгөж байгааг Хятадын тал анхааралдаа авлаа. Ардчилал, хүний эрхээр шалтаг болгон бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг Хятадын тал ямагт эсэргүүцэж, хүний эрхийг ашиглан бусад оронд дарамт үзүүлэхийг эсэргүүцэж, олон улсын үйл хэрэгт хориг арга хэмжээ авах юм уу, хориг арга хэмжээ авна гэж заналхийлэхийг эсэргүүцэж ирсэн юм гэжээ. \Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|