
Бө аогийн Азийн чуулга уулзалтын 2008 оны ээлжит чуулганы нээлтийн ёслол 12-ны үдээс хойш Хятадын Хай нань мужийн Бө аод болно.

Хятад улсын дарга Хү Жинь тао нээлтийн ёслол дээр гол сэдэвт холбогдуулан үг хэлж, Хятадын өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 30 жил туршийн ололт амжилт араг туршлага сургамжийг эргэн үзэж нэгтгэн дүгнээд, Хятадын өөрчлөлт нээлт, энх тайван хөгжлийн бодлого, харилцан ашигтай хамтаар хөгжих нээлттэй стратегийг тодорхойлон өгүүлж, Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Азид өнө бат энх тайван тогтоох болон хамтаар цэцэглэн хөгжихэд тус төхөм үзүүлэх талаар санаачилга дэвшүүлэх болно.

Пакистаны ерөнхийлөгч Первез Мушарраф, Монгол улсын ерөнхийлөгч Намбарын Энх-Баяр, Шри ланкийн ерөнхийлөгч Махинда Ражапакса, Танзанын ерөнхийлөгч Жакая Мришо Киквете, Чилийн ерөнхийлөгч Мичелли Бачелет, Тонгагийн ван Гиорге Тупоу тавдугаар, Шведын ерөнхий сайд Фредерик Реинфелдт, Казакстаны ерөнхий сайд Карим Масимов, Катарын ерөнхий сайд Хамад Бин Жассим Бин Жадор Ал-Тхани, Австралийн ерөнхий сайд Кевин Рудд нарын зэрэг 10 орны удирдагч ч нээлтийн ёслолд оролцож үг хэлэх болно.

Энэ бол Бө аогийн Азийн чуулга уулзалт албан ёсоор байгуулагдсанаас хойших 7 дохь ээлжит чуулган юм. Энэ нь "Бохирдуулалгүй Ази: Өөрчлөлт хийж хамтаар хөгжинө" гэсэн уриан дор болох юм. \Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав\
|