Хятад улсын дарга Хү Жинь тао Пакистаны ерөнхийлөгч Первез Мушаррафтай
Хятад улсын дарга Хү Жинь тао 11-нд Хай нань мужийн Сань я хотод Пакистаны ерөнхийлөгч Первез Мушарраф, Катарын ерөнхий сайд бөгөөд ГХЯ-ны сайд Хамад Бин Жассим Бин Жадор Ал-Тхани, Казакстаны ерөнхий сайд Карим Масимов, Танзанын ерөнхийлөгч Жакая Мришо Киквететэй уулзсан байна.
Хятад улсын дарга Хү Жинь тао, Катарын ерөнхий сайд бөгөөд ГХЯ-ны сайд Хамад Бин Жассим Бин Жадор Ал-Тхани
Бө аогийн Азийн чуулга уулзалтын 2008 оны ээлжит чуулган 12-нд Хятадын өмнөд нутгийн Хай нань мужийн Бө аод эхлэнэ. Энэ чуулганд Ази болон дэлхийн бусад улс орон газар нутгийн засгийн газрын албаны хүн, аж ахуйн нэгжийн төлөөлөгч, эрдэмтэн мэргэжилтэн, сэтгүүлч 1700 гаруй хүн оролцно.Уг чуулганд оролцох 10 орны засаг төрийн тэргүүн хүрэлцэн ирсэн байна. \Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав\
Хятад улсын дарга Хү Жинь тао, Казакстаны ерөнхий сайд Карим Масимов
Хятад улсын дарга Хү Жинь тао, Танзанын ерөнхийлөгч Жакая Мришо Киквететэй
|