Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Жян Юй 11-нд сэтгүүлчийн асуусан асуултад хариулахдаа: Европын Парламентын Түвдэд холбоотой төсөл баталсаныг Хятадын тал хатуу эсэргүүцэж, хилэн хорсол төрж байгаагаа илэрхийлж байна гэж тэмдэглэжээ.
Тэрээр хэлэхдээ: Европын холбооны парламентын баталсан Түвдэд холбоотой төсөл нь Түвдийн түүх болон одоогийн байдлыг санаан дураараа мушгин гуйвуулж, Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр хөндлөнгөөс оролцож, Далайн хагалан бутаргах зорилтыг илээр дэмжсэн байна.
Лхаст болсон хүчирхийллийн ноцтой гэмт хэрэгт үнэн худлыг тонгоруулж, Хятадын засгийн газрыг ёс бусаар зэмлэн буруушаасан бөгөөд Түвдэд холбоотой асуудлыг Бээжингийн Олимптой зориуд холбож, Хятадын ард түмнийг ноцтой гомдоосон байна. үүныг Хятадын тал хатуу эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна гэжээ. \Баясгалан орчуулж Э.Цогзолмаа хянав\
|