• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-12 17:16:04    
Гадаад орнуудын удирдагчид Бээжингийн олимпийг дэмжиж байна

Синьхуа Агентлаг

     Гадаадын олон орны удиргадчид 11-ний өдөр Хятадын Хай Нань мужийн Бө Аод Хятад улсын дарга Хү Жинь Таотай уулзалт хэлэлцээ хийхдээ, Бээжингийн олимпийг дэмжиж байгаагаа илэрхийлж, сайн сайхны ерөөл дэвшүүлсэн байна. Тэд үүний зэрэгцгээ олимпийг улс төржүүлэх болон эвдэх ямарваа ажиллагааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Пакистаны ерөнхийлөгч Парвез Мушарраф хэлэхдээ, Бээжингийн олимпийн наадам бүрэн дүүрэн амжилтад хүрнэ гэдэгт Пакистан итгэж байгаа бөгөөд сайн сайхны ерөөл дэвшүүлж байна. Пакистан олимпийг бүх хүчээрээ дэмжиж хамтран ажиллахад бэлэн байна. Олимпийн бамбар Пакистаны нутагт амжилттай дамжигдахыг баталж, олимпийг улс төржүүлэх оролдлого болон олимпийг эвдэх ажиллагаа бүхнийг Пакистан эрс эсэргүүцнэ гэжээ.

      Танзанийн ерөнхийлөгч Киквете хэлэхдээ, Танзани олимпийн бамбарыг Танзанийн нутагт дамжуулах ажиллагааг бүрэн дүүрэн амжилтад хүргэхийн төлөө хамгийн их хүчин чармайлтаа гаргана. Олимпийн бамбар дамжуулах ажиллагааг эвдэж харшлахыг яасан ч зөвшөөрөхгүй гэжээ. Шри Ланкын ерөнхийлөгч хэлэхдээ, олимпийг эвдэх гэсэн ямарваа оролдлого бүр бүтэшгүй юм. Бээжингийн олимпийн наадам бүрэн дүүрэн ажмжилтад хүрэхийг Шри Ланка хүсэн ерөөж байна гэжээ. Монгол улсын ерөнхийлөгч Намбарын энхбаяр хэлэхдээ, Бээжингийн олимпийн нээлтийн ажиллагаанд оролцох болсондоо маш баяртай байна. Спортын энэ их наадам амжилттай болохыг ерөөе гэжээ. Казакстаны ерөнхий сайд Карим Машимов хэлэхдээ, Бээжингийн олимпийн наадам бүрэн дүүрэн амжилтад хүрнэ гэдэгт Казакстан эргэлзэхгүй байна. Бээжингийн олимпийн наадмыг амжилттай явуулахын тулд Хятадын талтай бүх хүчээрээ хамтаран ажиллахад Казакстан Бэлэн байна гэжээ. Катарын ерөнхий сайд бөгөөд гадаад хэргийн сайд Хамад хэлэхдээ, Хятад улс олимпийн наадам зохион явуулахыг Катар бүрэн дэмжинэ. Бээжингийн олимпийн наадам амжилттай болно гэдэгт итгэж байна гэжээ. \Баатар орчуулж Э.Цогзолмаа хянав \