Азийн бусад орнуудтай хамтран энх тайван, хөгжсөн, хамтран ажилласан, нээлттэй Ази байгуулхад Хятад улс бэлэн байна гэж Хятадын улсын дарга Хү Жиньтао 12-ны өдөр Бө-аод хэллээ.
Мөн өдөр болсон Бө-аогийн Азийн чуулга уулзалтын 2008 оны жил тутмын хурлын нээлтийн ёслолд дээр Хү Жиньтао Азийн орнуудад хандан, улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, харилцан хүндэтгэж, эрх тэгшээр харилцаж, адил талаа хайн, адилгүй талаа нөөцөлж, эе эвтэй байлцаж, аюулгүйн заналхийлалд хамтаар хандаж, тус бүс нутгийн энх тйаван, тогтвортой байдлыг хамгаалах, эдийн засгийн хамтын ажилагаагаа гүнзгийрүүлж, хөгжлийн зүрүүгээ багасгаж, өрсөлдөөн сорилтыг хамтаар зохицуулж, бүх төрлийн терроризмийг эсэргүүцэх, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах хүчин чадлаа нэмэгдүүлж, байгаль орчныг хамгаалах, усны нөөц баялагийг зүй зохистой ашиглах зэрэг талын харилцаа хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэх, нээлттэй бодлого баримталж, дэлхийн бусад бүс нутагтай яриа хэлэлцээ, хамтын ажилагаагаа эрчимжүүлж, хамтаар дэвших гэсэн санаачлага дэвшүүлсэн байна. \Цэцэн орчуулж, Баатар хянав\
|