Сүүлийн жилүүдэд Хятадын Хөхнуур муж дэд бүтцийн байгуулалтаа эрчимжүүлж, ард түмний амьдралыг сайжруулснаас тус мужийн түвд район түүхийн хөгжлийн хамгийн сайхан үедээ орсон байна.
Хөхнуур мужид Хай нань, Хай бэй, Хуан нань, Юй шү, Гүө лүө зэрэг Түвд үндэстний таван өөртөө засах жөү болон Хай шигийн Монгол, Түвд үндэстний өөртөө засах жөү байж, Түвдээс гаднах Хятадын Түвд үндэстэн төвлөрөн амьдарч байгаа хамгийн том район юм.
Бүртгэлээс үзвэл, өнгөрсөн онд Хөхнуур мужийн энэ 6 жөүгийн дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 34 тэрбум 800 сая юаньд хүрч, 2001 оныхоос хоёр дахинаар өсөн нэмэгдсэн бөгөөд түвд нутгийн малчин тариачдын хүн тутмын цэвэр орлого ч 2001 оынхоос их хэмжээгээр нэмэгдсэн юм байна.
2001 оноос хойш энэ 6 жөүгийн авто замын нийт урт 40 мянган километраас давж, эрүүл мэнд, боловсрол ч түргэн хөгжсөн байна. Өнөө түвд нутгийн малчин тариачдын дундаж наслалтын хэмжээ 66,4 нас хүрч, 2000 оныхоос 4,29 насаар нэмэгдсэн юм байна. \Цэцэн орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|