Хятад улсын дарга Хү Жиньтао Чилийн Ерөнхийлөгч М.Бачелеттэй 13-ны үдээс өмнө Хайнань мужийн Сань-яд хэлэлцээ хийллээ. Арга хэмжээ авч хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлж, Хятад, Чили хоёр орны хамтын ажиллагааны түншиллийн харилцааг нэн өндөр түвшинд гаргахыг хоёр орны төрийн тэргүүн санал нэгтэй зөвшөөрөв.
Хү Жиньтао хэлэхдээ, Хятадын тал стратегийн өндөрлөгөөс Хятад, Чилийн харилцааг харж зохицуулж байна. Чилийн талтай хамтаар чармайж хоёр орны харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.
Бачелет хоёр орны харилцааг хөгжүүлэх тухай дарга Хү Жиньтаогийн саналыг бүрэн сайшаан дэмжиж, Хятадын талтай хамтаар чармайж, олон улсын үйл хэрэгт Хятадын талтай нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Бээжингийн олимпийн наадам бүрэн дүүрэн амжилтад хүрэхийг тэрээр хүсэн ерөөв.
Хү Жиньтао хэлэхдээ, Чилийн Засгийн газар нэг Хятад улсын бодлогыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, Тайвань, Түвдийн асуудлаар Хятад улсад үнэтэй дэмжлэг үзүүлснийг Хятадын тал сайшаан үнэлж, талархал илэрхийлж байна гэжээ.
Хэлэлцээний даргаа, Хү Жиньтао Бачелеттэй хамтаар хоёр орны худалдаа, соёл зэрэг талын харилцааны хамтын ажиллагааны 8 баримт бичгийн гарын үсэг зурах ёслолд оролцов. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|