Хятад, Чили хоёр 14-нд Бээжинд хамтарсан албан мэдээ нийтлүүлж, "Хятад_ Чилийн чөлөөт худалдааны гэрээний худалдааны үйлчилгээний тухай нөхвөр гэрээ"-г өндрөөр үнэлжээ. Чилийн тал албан мэдээнд нэг Хятадын бодлого хэрэгжүүлэхээ дахин нотлоод, Тайвань болон Түвд бол Хятадын нэг хэсэг мөн гэснийг хүлээн зөвшөөрчээ.
Албан мэдээний дагуу хоёр тал худалдааны харилцаагаа цаашид хөгжүүлж, харилцан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг урамшуулж, хоёр талын аж ахуйн нэгжүүд хамтран гурав дахь зах зээлд хөрөнгө оруулахыг дэмжих бөгөөд ашигт малтлал болон чанар шалгалтын салбарын хэлхээ холбоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болосруулах талын хамтын ажиллагаа болон хөдөө аж ахуйн техникийн харилцаа холбоогоо эрчимжүүлнэ. Хоёр тал бас чанар шалгалтын салбарын урт хугацааны хамтын ажиллагааны механизм тогтоохыг зөвшөөрсөн бөгөөд Чилид хөдөө аж ахуйн үлгэр жишээ төсөл хэрэгжүүлэх боломжийг судалсан байна.
Чилийн ерөнхийлөгч хатагтай Мичелле Бачелет Бээжингийн Олимпийн наадам болон Шанхайн дэлхийн яармагийн амжилттай болохыг зөгнөн ерөөсөн байна. Хятад улсын дарга Хү Жинь таогийн Чилид дахин айлчлахыг Ерөнхийлөгч Мичелле Бачелет урьсан байна гэж албан мэдээнд тэмдэглэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав\
|