• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-14 16:47:25    
Бээжингийн олимпийн наадмын хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал баталгаатай

Хятадын Олон Улсын Радио

      Хятад улс Бээжингийн олимпийн наадамд бүрэн хангалттай, аюулгүй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай хангаж чадна гэж Хятадын Хөдөө аж ахуйн яамны орлогч сайд Вэй Чаоань 14-ны өдөр илэрхийлэв.

      Вэй Чаоань Хятадын өмнөд нутгийн Ханжөү хотод болсон холбогдох хурал дээр хэлэхдээ: Олимпийн наадам болон пара олимпийн хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулахын төлөө, Хятадын Засгийн газар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарын аюулгүй байдалд тавих хяналт удирдлагийн эрч хүчээ цаашид нэмж, стандартаар үйлдвэрлэхийг хэрэгжүүлж, " тарихаас хэрэглэх хүртлэх" бүх явцад чанарын аюулгүйн хяналтын систем тогтоосон байна. Одоогийн байдлаар, Хятадын Засгийн газар олон улсын хүнсний бүтээгдэхүүний тухай хуульчилсан стандартаар лавлалт болгож, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тэрчлэн хүнсний аюулгүй байдалтай холбоотой улсын 1800 гаруй стандарт, ажил төрөлд холбогдсон 2900 гаруй стандартыг нийтлээд байна гэжээ. \Пэрлаймаа орчуулж,Урангоо хянав\