
Хятадын Сы чуань мужийн А ба Шяны Чанни хийдийн лам хуврагууд 14-ний өдөр төрийн далбаа мандуулж, мод тарих ажиллагаа өрнүүлж, Бээжингийн олимпийн наадамд энхийн ерөөл дэвшүүлсэн байна.
Шяны Чанни хийдийнхэн 1984 оноос жил бүр төрийн далбаа мандуулж, мод тарих ажиллагаа өрнүүлж, Хөх мөрний дээд урсгалын экологийг хамгаалахад хувь нэмэр оруулж байна. Энэ онд олимпийн наадам Бээжинд болох тохиолоо. Олон зуун мянган номин ногоон гацуур нь лам хуврагуудын Олимпийн наадам бүрэн дүүрэн амжилтад хүрэхийг хүсэн ерөөж байгаа эрэл хүслийг нэн илүү илтгэж байгаа юм.
Чанни хийдийн лам хуврагууд хэлэхдээ, Олимпийн наадам бол хүн төрөлхтний өргөн их цуглаан, Хятадын үндэстнүүдийн азтай үйл хэрэг мөн. Далайн бүлгийн олимпийн бамбар дамжуулахыг эвдэн бусниулах ажиллагаа нь энх тайванд дуртай хүн бүхний уур хилэнг дэгдээж байна гэжээ.
Мөн өдөр, Сы чуань мужийн А багийн Түвд үндэстэн Чян үндэстний өөртөө засах Зөүгийн бусад Түвдийн уламжлалт буддын шашний сүм хийдийнхэн ч Бээжингийн олимпийн наадамд буянгаа даатгах үйл ажиллагаа өрнүүлсэн байна.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\
|