Хятадын Английн эдийн засаг банк санхүүгийн анхны яриа уулзалт 15-нд Бээжинд боллоо. Хятадын ерөнхий сайд Вэнь Жябаогийн тусгай төлөөлөгч, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Чишань болон Английн ерөнхий сайдын тусгай төлөөлөгч, сангийн яамны сайд Дарлинг яриа уулзалтыг хамтаар даргалжээ. Хятад Англи хоёр тал харилцан хөрөнгө оруулах, банк санхүүгийн хяналт удирдлагын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, байгаль орчин, эрчим хүчнийг хамгаалах зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг олон талаар нийтлэг ойлголтонд хүрсэн байна./Хүчит орчуулж, Э. Цогзолмаа хянав/
|