• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-16 11:17:25    
Бээжингийн олимпийн бамбарыг дамжуулах үеэр авсан ухаалаг бус ажиллагааг эргэн санаж байна

Хятадын Олон Улсын Радио

     Бээжингийн олимпийн ариун галыг хилийн чанадад дамжуулах ажиллагааны талаас илүү замыг тууллаа. Хилийн чанадах зарим хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл сүүлийн өдрүүдэд барууны зарим хүмүүс болон цөөн тооны удирдах хүмүүсийн Бээжингийн олимпийн бамбарыг дамжуулах үеэр авсан ухаалаг бус ажиллагааг эргэн үзсэн байна.

      Персийн булангийн районы хамгийн том англи хэлний сонин Гүлф Ниүс сонин 14-ний өдөр шинжилгээ хийсэн өгүүлэл нийтлэж тэмдэглэхдээ, Хятад улс олимпийн наадмыг зохион байгуулах болсон нь барууны орны цөөн тооны удирдах хүмүүст өөрийн хүмүүнлэгийн шалгуур, хүний эрхийн зарчим болон дээрэнгүй зангаа харуулах боломж олгосон байна. Гэвч эдгээр нь энгийн иргэд болон олон орны тамирчдын хүсэн хүлээж байсан биеийн тамир спортын өргөн их баярыг харшлахаас өөр яамар ч ач холбогдолгүй юм гэжээ.

      Уолл-Стрит журнал сонин 15-ны өдөр Хятадад айлчлаж байгаа эрдэмтэн Америк хүн Сусан Бронелийг сурвалжилсан сурвалжлагыг нийтэлсэн байна. Бронели өөрийн үзэж сонссон бодит зүйлээрээ Хятадыг өмөөрсөн байна. Хятад улс олимпийн наадмыг амжилттай зохион байгуулах төдийгүй Хятад улс нь хүмүүсийн хүндэтгэлийг олох ёстой. Хятад улс бол Олимпийн наадмыг зохион байгуулах орон юм. Хятад улсад зарим асуудал оршиж байгааг үгүйсгээгүй. Барууны зарим хүн Хятадын өнгөрсөн хэдэн жилд олсон ололт амжилтыг ойшоохгүй байна гэж тэрээр үзэж, Хятад улсад идэвхтэй, халуун дулаан, идеализм болон ирээдүйдээ итгэл дүүрэн байгаа байдлыг олж харах болно. Гэвч гадаадад бол Хятадын дүр төрхийг гутаасан харагдана гэж тэрээр илэрхийлжээ. \Гэрэлт орчуулж, Буян хянав\