• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-16 11:20:31    
Бээжингийн Олимпийн бамбарын хилийн чанад дах аялал замынхаа талаас илүүг тууллаа

Синьхуа Агентлаг

      Бээжингийн Олимпийн бамбарын аялал 4-р сарын 1-ний өдөр Бээжингээс гараагаа авч, Ази, Европ, Умард Америк, Өмнөд Америк болон Африк тивийн 9 хотоор дамжлаа. Хилийн чанадад Олимпийн бамбар дамжуулах арга хэмжээ ямар нэг саадгүй зохиогдож байна.

      Казахстаны Ерөнхийлөгч Назарбаев, Алма Атад дамжуулах бамбарын анхны буухиач болсон байна. 68 нас зооглож яваа энэхүү ерөнхийлөгч хэлэхдээ: Бээжингийн Олимпийн наадам нь 21-р зууны бүх дэлхийн биеийн тамир спортын ажил үйлсийн хөгжлийн шинэ бэлгэ тэмдэг болж байна гэжээ.

      НҮБ-ын орлогч нарийн бичгийн дарга, Оршин суугчдын программын газрын гүйцэтгэгч дарга хатагтай Анна Тибайжука Дар-Эс-Салам өртөөний сүүлчийн буухиач болсон байна. Тэрээр хэлэхдээ, Олимпийн үзэл санааны нөлөөгөөр, энэ бол Танзани, Африк тив болон бүхий л дэлхий дахинийг нягтруулах цаг мөч мөн гэжээ.

      Францын экс ерөнхий сайд Раффаран Парист Олимпийн бамбар дамжуулах талбайд сурвалжлагчдад хандан хэлэхдээ: Олимпийн наадам бол улс орнуудын тамирчдын солилцоо, найрамдалд тус дөхөм үзүүлэх өргөн цуглаан юм. Бидний хооронд ялгаатай тал байгаа боловч Олимпийн наадам нь бидныг адил талаа нэгтгэж зөрүү зүйлээ үлдээх болгоно гэжээ.

      16-ын өдөр, Бээжингийн Олимпийн бамбар Пакистаны нийслэл Исламбад орж хилийн чанад дахь дараачийн замналаа эхлүүлэх болно.Буян орчуулж, Баясгалан хянав\