• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-16 15:25:09    
Хятад, Японы стратегийн харилцааг хөгжүүлнэ

Хятадын Олон Улсын Радио

      ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын Дарга Хү Жиньтао 16-ны өдөр Бээжинд Японы Либерал ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ибуки Бунмей, Цэвэр бодлоготны намын Ерөнхий нарийн бичгийн дарга Китагава Казу тэргүүтэй Японы эрх баригч намын төлөөлөгчидтэй уулзах үед хэлэхдээ, Японы талтай хамтран бүх салбарын харилцаа, хамтын ажиллагаагаа тасралтгүй өргөтгөж, Хятад, Японы стратегийн харилцан ашигтай харилцааг бүх талаар хөгжүүлж, хоёр орны энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан ашигтай хамтран ажиллах, хамтран хөгжих их зорилтыг биелүүлэхийн төлөө уйгагүй хүчин чармайлт гаргахад Хятадын тал бэлэн байна гэжээ. Тэрээр Хятад, Японы өнөөгийн харилцаа болон хоёр орны улс төрийн намуудын харилцааг нааштай үнэлэв.

      Хоёр орны стратегийн харилцан ашигтай харилцааг улам эрч хүчтэй болгож, хоёр ард түмэнд нэн сайтар буян үйлдэж, Азийн, цаашлаад дэлхийн тогтвортой байдал болон хөгжлийг нэн сайтар хамгаалахын төлөө Японы эрх баригч нам болон бүх иргэд чармайх болно гэж Ибуки Бунмей болон Китагава Казу илэрхийлжээ.

      Японы эрх баригч намын төлөөлөгчид 15-ны өдөр Бээжинд хүрэлцэн ирж, хоёр хоногийн айлчлал хийсэн юм байна. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\