Дарга Хү Жиньтао, Шяо Ваньчангийн Хайнань мужийн Бө-аод хийсэн уулзалт нь шинэ нөхцөл байдалд Тайваний хоолойн хоёр эргийн харилцааг сайжруулан хөгжүүлж, хоёр эргийн эдийн засгийн хамтын ажиллагааг ахиулахад маш чухал нааштай ач холбогдолтой юм гэж Хятадын Төрийн зөвлөлийн Тайваний хэрэг эрхэлсэн газрын төлөөлөгч Ли Вэй-и 16-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэллээ.
Өнгөрсөн долоо хоногт болсон Бө-аогийн Азийн чуулга уулзалтын 2008 оны жил тутмын хурал дээр ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтао Хоёр эргийн хамтын зах зээлийн сангийн зөвлөлийн дарга Шяо Ваньчантай уулзсан юм. Энэ уулзалтыг дотоод гадаадын сонин хэвлэл үнэлэн сайшаацгааж байгаа бөгөөд Тайваний олон талынхан ч өндрөөр үнэлэн нотолж байна гэж төлөөлөгч хэллээ. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\
|