• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-16 16:07:59    
Ираны цөмийн асуудлаар зургаан орон Шанхайд хуралдав

Хятадын Олон Улсын Радио

      Ираны цөмийн асуудлын тухай зургаан орны Гадаад хэргийн яамны Улс төрийн ерөнхий газрын дарга нарын хурал 16-ны өдөр Шанхайд боллоо. Хятадын Гадаад хэргийн сайдын туслах Хэ Я-фэй хэлэхдээ, энэ хурлын зорилго бол зургаан орны Гадаад хэргийн сайд нарын 3-р сарын эхээр хийсэн хамтын тунхагийг хэрэгжүүлж, яриа хэлэлцээгээр Ираны цөмийн асуудлыг зохицуулах явдал болно гэжээ.

      Энэ бол Хятад улс Ираны цөмийн асуудлын тухай холбогдох хурлыг анх удаагаа зохион байгуулж байгаа юм байна. Америкийн Төрийн нарийн бичгийн даргын орлогчийн үүрэг гүйцэтгэгч Даниел Фриед, Оросын Гадаад хэргйин ямны орлогч сайд Сергей Кислияк, Английн Гадаад хэргийн яамны Улс төрийн ерөнхий газрын дарга Марк Лиалл Грант, Францын Гадаад хэргийн яамны Улс төрийн ерөнхий газрын дарга Герард Арауд, Германы Гадаад хэргийн яамны Улс төрийн ерөнхий газрын дарга Волкер Станзел, Европын холбооны Зөвлөлийн Гадаад хэргийн ерөнхий газрын дарга Роберт Коопер нар хуралд оролцож байгаа юм байна. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\