Хятадын Үндэсний Статистикийн Газрын хэвлэлийн төлөөлөгч ноён Ли Шио чао 16-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Энэ оны 1-р улиралд, Хятадын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн бараг 6 триллион 150 сая юаньд хүрч, ноднины мөн үеийнхээс 10.6 хувиар өсөж, нэмэгдлийн хурд нь ноднины мөн үеийнхээс 1.1 хувиар буурсан байна.
Тэрээр бас хэлэхдээ, энэ оны 1-р улиралд, Хятадын оршин суугчдын хэрэглээний үнийн нийт түвшин ноднины мөн үеийнхээс 8 хувиар өсөж, өсөлт нь ноднины мөн үеийнхээс 5.3 хувиар давсан юм байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|