• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-16 17:44:28    
Бээжнгийн олимпийн наадамд АНУ 600 хүн оролцуулна

Жун Шин Агентлаг

      Америкийн Олимпийн хороо 600 орчим бие бүрэлдэхүүнтэй баг тамирчид зохион байгуулан 8-р сард Бээжинд болох Олимпийн наадамд оролцуулна гэж Америкийн Олимпийн хорооны дарга Уберрот 15-ны өдөр Чикагод илэрхийлжээ.

      Уберрот мөн өдөр Америкийн олимпийн баг тамирчдын хэвлэлийн дээд хэмжээний хурал дээр хэлэхдээ, Америкийн баг тамирчид Бээжингийн олимпийг эсэргүүцэхгүй, үүнийг дахин хэлэх шаардлага байхгүй гэжээ. Тэрээр Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслолыг хориглоно гэж мэдэгдсэн хүмүүст хандан "харин тэдгээр хүмүүс тасалбараа олон орны тамирчдын гэр бүлийнхэнд өгөхийг би хүсч байна" гэж санал болгов.

      Америкийн баг тамирчид бол "цэвэр эгнээ" мөн. Америкийн Олимпийн хороо шаардлага бүхий арга хэмжээ авч олимпийн хугацаанд сэргээшийн дуулиан гаргахаас сэргийлэх болно гэж Тэрээр амлалт хийсэн байна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\