• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-17 11:21:56    
Хэлэлцээг сэргээх төслөөр тохиролцоонд хүрлээ

Хятадын Олон Улсын Радио

      Ираны цөмийн асуудлын тухай зургаан орны Гадаад хэргийн яамны Улс төрийн ерөнхий газрын дарга нарын хурал 16-ны өдөр Шанхайд болж, хэлэлцээг сэргээх төсөлтэй холбогдуулан чухал нийтлэг ойлголтод хүрлээ.

      Энэ оны 3-р сарын эхээр Америк, Орос, Хятад, Англи, Франц, Герман зургаан орны Гадаад хэргийн сайд нар мэдэгдэл хийж, Ираны цөмийн асуудлыг хэлэлцээгээр зохицуулна гэж дахин нотолсон бөгөөд хэлэлцээг сэргээх төсөл тохиролцохыг зөвшөөрсөн юм. Энэ нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэхийн төлөө Улс төрийн ерөнхий газрын дарга нарын энэ хурлыг хуралдуудсан байна. Энэ бол Ираны цөмийн асуудлын тухай холбогдох хурлыг Хятад улс анх удаагаа зохион байгуулж байгаа болно.

      Зургаан орны Гадаад хэргийн сайд нарын мэдэгдлийг шамдан хэрэгжүүлж, Ираны цөмийн асуудлыг дипломат хэлэлцээгээр зохицуулахаар нааштай чармайна гэж хуралд оролцсон талууд онцолсон бөгөөд төсөлд холбогдсон дараачийн алхмын үйл ажиллагааны төлөвлөгөөтэй холбогдуулан санал бодлоо гүнзгий солилцлоо. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\