Ясан дээр сийлсэн "Монголын нууц товчоо"-ны анхны сийлбэрийг саяхан Өвөр Монголын Ордос хотод хийж бүтээсэн бөгөөд Гиннесийн номд бүртгүүлэхээр өргөдөл дэвшүүлжээ.
"Монголын нууц товчоо"-ны энэ ясан сийлбэр нийт 12 боть, үхрийн 1200 гаруй ширхэг ясан дээр лазерийн гэрлээр Монгол бичгээр сийлсэн юм байна.
Үүнийг хийж бүтээсэн Өвөр Монголын Шинэ шинжлэх ухаан техникийн судалгааны төв өнөө Монгол бичгийн сийлбэрийн ар талд нь мөн "Монголын нууц товчоо"-г хятад үсгээр сийлж байгаа бөгөөд 5-р сард бүхнийг дуусгах гэж байгаа юм байна. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\
|