Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Жян Юй 17-нд Бээжинд хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятадын тал сүүлийн үед болсон Америк Хойд Сологосын яриа хэлэлцээг сайшааж байгаа бөгөөд холбогдох талуудтай хийсэн зөвшилцлийн ахицыг үндэслэн, зохистой гэж үзсэн үед, Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх 6 талт хэлэлцээний дараагийн хурлыг хуралдуулах санал дэвшүүлэх болно гэжээ.
Жян Юй хэлэхдээ, сүүлийн үе Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх 6 талт хэлэлцээний ахицад шинэ эргэлт гарлаа. Талууд улс төрийн хүндрэл бэрхшээлд тэвчээртэй хандаж, үргэлжлэн урагш ахихад бэлэн байгааг энэ нь харууллаа гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|