Японд албан ёсны айлчлал хийж байгаа Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жэчи 17-ны өдөр Токиод Японы Гадаад хэргийн сайд Кумура Масахикотай хэлэлцээ хийж, Хятад, Японы харилцааг нааштай үнэлсэн байна.
Ян Жэчи хэлэхдээ, энэ жил бол Хятад, Японы энх тайван, найрамдлын гэрээ тогтоосны 30 жилийн ойюм, хоёр орны харилцаа түүхийн шинэ гараан дээр байж, цаашдын хөгжлийн чухал боломжинд нүүрлэж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Хятад улсын дарга Хү Жиньтао удахгүй Японд төрийн айлчлал хийнэ. Энэ түүхэн айлчлалаар дамжуулан, Японы талтай хамтран стратегийн өндөрлөг болон алсын харцаар ирээдүйгээ хамтаар төлөвлөн, нээж, стратегийн итгэлцлээ нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт ойлголцлого, зохицуулалтаа эрчимжүүлэх зэрэг талаар нийтлэг ойлголттай болж, хоёр орны харилцааг урт хугацаа эрүүл саруул, тогтвортай хөгжих замд оруулахыг Хятадын тал хүсч байна гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\
|