• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-19 17:35:21    
Бээжингийн олимпийн ариун галыг дамжуулах үед болсон харш саадад харамсаж байгаагаа илэрхийлжээ

Синьхуа Агентлаг

     Францаас Хятадад суугаа элчин сайд Херве Ладсус 18-ны өдөр Бээжинд Хятадын болон гадаадын зарим хэвлэл мэдээлэлийн хэрэгслтэй болзон уулзсан байна. Бээжингийн олимпийн ариун галыг Прист дамжуулах үеэр цөөн тооны Түвдийг тусгаар тогтнуулагч этгээдийн харш саадад учирсанд харамсаж байгаагаа тэрээр илэрхийлээд буухиалагч Жин Жиньтэй уулзахыг хүссэн байна.

     Херве Ладсус хэлэхдээ, намайг оролцуулсан зонхилох олон франц хүн Жин Жиний дайралтад учирсныг хараад, сэтгэл их зовсон байна гэжээ. Францын Засгийн газрын байр суурь бол тодорхой юм. Бээжингийн олимпийг улс төржүүлж болохгүй. Олимп бол олон улсын хамтын нийгэмлэгийн том үйл хэрэг мөн, бүрэн дүүрэн амжилтад хүрэх ёстой гэж тэрээр илэрхийлжээ.

     Херве Ладсус хэлэхдээ, Хятад Франц дипломат харилцаа тогтоосон 40 гаруй жилийн турш улс төр, эдийн засаг, соёл, залуучуудын солилцоо зэрэг олон салбарт хамтын ажиллагаа өрнүүлсэн юм. Хятадтай иймэрхүү найрсаг хамтын ажиллагааны харилцаатай байхыг Франц тун нандигнан үзэж, Франц Хятад хоёр орны харилцаа урт хугацаа сайн чиглэлээр хөгжихийг хүсэж байна гэжээ.

     Францын Засгийн газар Хятад улсыг хүндэтгэж, Хятадын Түвдэд бүрэн эрх хэрэгжүүлэхийг хүндэтгэж байна гэж Херве Ладсус дахин нотолжээ. Парис хотын засгийн газрын танхимд Түвдийг тусгаар тогтнуулахыг дэмжих далбаа өлгөж, Парис хотын дарга Далай ламд хүндэд иргэний үнэмлэх гардуулах гэсэн санал зэрэг асуудлын талаар Херве Ладсус хэлэхдээ, Парис хотын засгийн газрын үйл ажиллагаа Францын засгийн газрын байр суурийг төлөөлөхгүй юм, Парис хотын даргын санал нь ч Францын засгийн газрын байр суурь биш юм гэжээ. \Гэрэлт орчуулж, Буян хянав\