• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-22 16:17:58    
"Олон улсын тэмдэг" нь "Түвдийг тусгаар тогтнуулах зүүд"-ийг нь аварч чадахгүй

Хятадын Олон Улсын Радио

     22-ны өдөр "Рэнь Минь Ри Бао" сонин "Олон улсын тэмдэг" нь "Түвдийг тусгаар тогтнуулах зүүд"-ийг нь аварч чадахгүй гэсэн гарчигтай өгүүлэл нийтэлжээ.

     Уг өгүүлэлд тэмдэглэхдээ, сүүлийн өдрүүдэд өрнөдийн зарим хүмүүс Хятадын эсрэг давалгаан дэгдээж байгаа үеэр, Далай лам ч олон газраар явж ажиллагаа хийж эхэллээ. Зарим хүмүүс Далайн бүлэглэлийг ашиглан Хятад улсад үзүүлж байгаа даралтаа нэмэхийг оролдож байна. Далайн бүлэглэл ч "Түвдийн тусгаар тогтниулах" гэсэн оролдогод нь өнрнөдийнхний хүч нэмж байгааг ашиглан, "Түвдийн асуудл"-ыг олон улсын болгож, улмаар Хятадын Засгийн газарт дарамт үзүүлэхийг оролдож байна гэжээ.

     Уг өгүүлэлд тэмдэглэхдээ, "Түвдийн тусгаар тогтнол" гэгчийг одоо болтол ганц ч улс орон хүлээн зөвшөөрөөгүй юм. "Олон улсын тэмдэг" нь нэмэр болохгүй, "Олон улсын хамтын нийгэмлэг" гэгч нь ч дахиж дэмжихгүй, "Түвдийн тусгаар тогтнуулах" оролдлогыг Хятадын ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй, олон улсын хамтын нийгэмлэг ч ойшоохгүй юм гэдгийг Далай ламын бүлэглэл эрхбиш тодорхой таних хэрэгтэй. Иймээс "Түвдийн асуудал" бол бүрэн эрхийн асуудал тул, түүнд үнэ хаялцах ямар ч орон зайгүй юм. Үүнийг "3.14"-ний хэргээс хойш, Хятадын ард түмэн урьд өмнө байгаагүй байдлаар эв санаа нэгтэй байгаа байдлаас, хагалан бутаргах ажиллагааг эсэргүүцсэн гадаадад байгаа хятад хүмүүсийн үйл ажиллагаанаас харж болох юм. "Олон улсын тэмдэг" нь "Түвдийг тусгаар тогтнуулах зүүд"-ийг аварч чадахгүй гэдгийг энэ нь харуулж байгаа юм гэлээ.\Буян орчуулж, О.Дарамбазар хянав.\