• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-22 17:14:51    
Халуун сэтгэлгээ болон ухаалаг чанарыг уялдуулах нь сая жинхэнэ эх оронч юм гэж оютнууд илэрхийлжээ

Рэнь Минь Ри Бао Сонин

     Эх оронч сэтгэлгээгээ ямар хэлбэрээр илтгэвэл сая "жинхэнэ эх оронч" вэ гэсэн асуудлаар Хятадын орон нутгуудын их, дээд сургуулийн оюутнууд саяхан ярилцлага хийлээ. Олимпийн ариун гал дамжуулахыг харшилсан ажиллагааг олон зам сувгаар зэмлэн буруушаахдаа авах арга хэлбэрийн талаар анхаарах ёстой, халуун сэтгэлгээ болон ухаалаг чанарыг уялдуулбал сая улс оронд жинхэнэ ашигтай болж чадна гэж оюутнууд илэрхийлсэн байна.

     Хятадын Шинжлэх Ухаан Техникийн Их Сургуулийн оюутан Бө Жаожи хэлэхдээ, сүүлийн үед Олимпийн бамбар дамжуулах явцад гарсан зарим үйл хэрэг нь Хятадын сурагчдыг хилэгнүүлсэн байна. Гэвч цөөн тооны ондоо санаатай хүнд ашиглагдахаас сэргийлэхийн тулд, эх оронч сэтгэлгээгээ хуульд нийцсэн зүй зохистой хэлбэрээр илтгэх ёстой, харин хэтэрхий ажиллагаа хийж болохгүй гэжээ.

     Эх оронч халуун сэтгэлгээгээ бодит ажилдаа илрүүлж, өөрийн үйл ажиллагаагаараа Олимпийн наадмыг дэмжиж, Олимпийн наадмыг Хятадын үзэл санааны байдал болон соёл иргэншлийн төрхийг харуулах аятай боломж болгоно гэж орон нутгуудын их, дээд сургуулийн оюутнууд илэрхийлцгээжээ. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\