|
 |
(GMT+08:00)
2008-04-22 17:58:14
|
Түвдийн үйл хэрэг бол Хятадын дотоод хэрэг мөн
Хятадын Олон Улсын Радио
Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Жян юй 22-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Америкийн Төрийн департаментын албаны хүн Хятадын талын хатуу эсэргүүцлийг үл ойшоон, Далай ламтай зориуд уулзсан бөгөөд Хятадын дотоод хэрэг болох Түвдийн үйл хэргийг элдвээр ярьж, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээнээс ноцтой няцаж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон явдал бол туйлын буруу мөртөө хариуцлагагүй үйл ажиллагаа юм. Хятадын тал уг хэрэгт холбогдуулан Америкийн талтай хатуу харилцаж байна гэжээ.\Буян орчуулж, О.Дарамбазар хянав.\
|
|
|