• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-23 18:12:13    
Вьетнамтай харилцаагаа цаашид хөгжүүлэхэд Хятад улс бэлэн байна

Хятадын Олон Улсын Радио

      Вьетнамтай хамтаар хоёр орны сайн хөршийн найрсаг харилцаа болон тал бүрийн хамтын ажиллагааны харилцааг цаашид тасралтгүй хөгжүүлэхэд Хятад улс бэлэн байна гэж УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны дарга Жя Чин линь 23-ны өдөр Бээжинд Вьетнам зочидтай уулзах үе илэрхийлсэн байна.

      Вьетнамын КН-ын төв хорооны гишүүн, гадаад харилцааны төв хэлтсийн Тран Ван хантай уулзах үед Жя Чин линь хэлэхдээ, сүүлийн жилүүдэд "урт хугацаа тогтвортой байх, ирээдүйд хандсан, найрсаг сайн хөрш, бүх талын хамтын ажиллагаа"-ны чиг шугамын жолоодлого дор, Хятад Вьетнамын харилцаа аятай сайхан хөгжиж байна. Хятад Вьетнамын харилцааг Хятадын нам засаг дээд хэмжээнд чухалчлан үзэж байгаа бөгөөд үүнийг стратегийн өндөрлөгөөс авч үзэж, хоёр орныг өнө батын сайн хөрш, анд, нөхөр, түншээ болгоно гэж онцолсон байна.

      Тран Ван хан хэлэхдээ, Хятадын талтай хамтаар хоёр орныг социализмын байгуулалтын явцад харилцан ашигтай хамтаар хөгжүүлэхэд Вьетнамын тал бэлэн байна гэжээ. Түвд, Тайваний асуудал дээр Хятадыг дэмжсээр ирсэн Вьетнамын ямагтын байр суурийг тэрээр дахин нотолж, Бээжингийн олимпийн наадмын бүрэн дүүрэн амжилттай болохыг хүсэн ерөөжээ. \Э.Цогзолмаа орчуулж Номин хянав\