• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-23 18:23:30    
Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин Өмнөд Африкийн гадаад хэргийн сайдтай уулзав

Хятадын Олон Улсын Радио

      Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин Өмнөд Африкийн гадаад хэргийн сайд Н. Д. Зүматай 23-ны үдээс хойно Бээжинд уулзав.

      Ши Жиньпин хэлэхдээ, Өмнөд Африкийн талтай хамтаар хоёр орны дипломат харилцаа тогтоосны 10 жилийн ойгоор бололмж болгон удирдагчид хоорондын харилцан айлчлалтыг цаашид хэвээр байлган, өөр хоорондын чухал их ашиг сонирхолд холбогдсон асуудлаар харилцан ойлголцон дэмжиж, эдийн засаг худалдааны ажил хэрэгч хамтын ажиллагааг идэвхтэй өргөтгөн, хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааны салбар, шинэ арга хэлбэрийг тасралтгүй хайн сүвэгчилж, Олон улсын үйл хэрэгээр харилцан ойлголцон хамтран ажиллаж, Хятад Өмнөд Африкийн стратегийн харилцааг шинэ түвшинд гаргахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

      Зүма хэлэхдээ, хоёр орны удирдагчид байнга харилцан айлчилж, хоёр орны олон салбар дахь найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хоёр орны олон улсын хэрэг явдалд дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг Өмнөд Африк хүсч байна. Хоёр талын хамтын чармайлт дор Өмнөд Африк Хятадын стратегийн түншлэлийн харилцаа нэн сайн хөгжих болно гэдэгт итгэж байна гэжээ. \Урангоо орчуулж, Э.Цогзолмаа хянав\