Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 24-ний өдөр Бээжинд Францын экс ерөнхий сайд Жеан-Пиерре Раффаринтай уулзав.
Вэнь Жябао хэлэхдээ, Франц бол хамгийн анх Хятадтай дипломат харилцаа тогтоосон том орон, бас ч Хятадтай тал бүрийн стратегийн түншийн харилцаа тогтоосон Европын холбооны анхны орон болно. Хоёр орны хэдэн үеийн удирдагчид болон хоёр орны ард түмний хамтаар бий болгосон Хятад Францын нөхөрлөлийг Хятадын тал чухалд үзэж байна. Францын тал Хятадын талтай хамт байж, харилцан хүндэтгэсэн, эрх тэгш харилцан ашигтай байх зарчимын үндэс дээр хоёр орны харилцааг ахиулан, эрүүл, тогтовортой хөгжүүлэхийг хүсч байна гэжээ. \Ч.Гантөмөр орчуулж, Пэрлаймаа хянав.\
|