• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-24 15:12:32    
Хятад улсыг гутааж байгаа явдлыг Франц—Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга буруушаажээ

Хятадын Олон Улсын Радио

      3-р сарын 14-нд Лхас хотод цохиж балбачин булааж дээрэмдэн галдаж шатаасан хэрэг гарсны дараа, Франц зэрэг өрнөдийн улс орны хэвлэл мэдээллийнхэн бодит байдлыг үл ойшоон, Түвдийн асуудлыг өрөөсгөлөөр мэдээлж, улмаар Олимпийн наадамтай түүнийг холбосон байна. Үүнд холбогдуулан, Франц—Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга Жак Ван Минден саяхан манай радиогийн сурважлагчид ярилцлага өгөхдөө, Түвдийн асуудлыг ашиглан Хятад улсыг гутааж байгаа өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн ажиллагааг зэмлэн буруушаав.
Тэр хэлэхдээ, "Түвдийн асуудал нь тэр чигээрээ өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлийнхний Хятад улсын ашиг сонирхолыг хохироох багаж хэрэглүүр болж, Олимпийн наадам нь ч хамгийн үнэ цэнэтэй мэдээ болсон байна" гэжээ.

      3-р сард Жак Ван Минден Европын хятад хэлний хамгийн том сонин болох "Европын мэдээ" сонинд өгүүлэл нийтэлж, Түвдэд өөрийн үзэж харсан зүйлээрээ хүмүүст Түвдийн үнэн байдлыг танилцуулсан юм. Тэр хэлэхдээ, "Дадлай лам Хятадын үнэн байдлаас хөндийрч байгааг өрнөдхийнхөн мэдэхгүй байна. Францын хэвлэл мэдээллийнхэн ч үнэн мөнөөр нь хүмүүст мэдүүлээгүйд би харамсаж байна. Би өгүүлэлдээ бичихдээ, тэр үед Түвд мөн хамжилгат боолын нийгэмд байсан, тэр нь дунд зууны үеийн Европтой төсөөтэй юм. Энэ бол миний үзэж харсан зүйлүүд, үүнийг гэрэл зургууд гэрчилнэ гэж бичсэн" гэлээ. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\