• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-24 15:14:57    
Хятадын эдийн засаг макро зохицуулалтын урьдчилан төлөвлөсөн чиглэлээр хөхгжиж байна

Синьхуа Агентлаг

      Хятадын эдийн засаг макро зохицуулалтын урьдчилан төлөвлөсөн чиглэлээр хөхгжиж байгааг Хятадын статистикийн газрын хамгийн сүүлийн үеийн тоо баримт харуулсан байна.

      Нэгдүгээр улиралд Хятадын эдийн засгийн нэмэгдэл хэт түргэн болох хандлагыг анх алхам тогтоон барьж, дотоодын үйлдвэрлэлийн нийт өртөг нь 2007 оны мөн үеийнхээс 10.6%-аар нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеийн өсөлтөөс 1.1 хувиар буурсан байна.

      Хятадын хөдөө аж ахуйн гамшгийн дараах сэргээн босголтын ажил ахицтай байж, хаврын тариалангийн үйлдвэрлэл нэлээд сайн байна. Эдийн засгийн нэмэгдэл нь хөрөнгө оруулалт, экспортод түшиглэж байснаасаа хөрөнгө оруулалт, экспорт, хэрэглээ экспортыг хамтаар татаж байгаа байдал бий болсон байна. Хятадын санхүүгийн орлого ч өнгөрсөн оны мөн үеийнхээс 35.5%-аар нэмэгдэжээ.

      Нэгдүгээр улиралд Хятадын хот хөдөөгийн оршин суугчдын орлого үргэлжлэн нэмэгдэж, хот суурингийн шинээр нэмэгдэх ажлын байр тогтвортойгоор нэмэгдэж байна.

      Одоо олон улсын эдийн засгийн орчин будлиантай байж, улсын дотоодын эдийн засгийн эргэлтийн товойм зөрчил бол үнийн түвшин ерөнхийдөө өндөр байгаа явдал болно гэж Хятадын засгийн газар илэрхийлсэн байна.

      Улс орноос санхүүгийн тогтвортой бодлого, валютын чанга бодлого үргэлжүүлж, барааны үнийг хазаарлан барихад ашигтай макро орчин хангасан байна гэж Хятадын статистикийн үндсний газрын төлөөлөгч Ли Шяо чао илэрхийлсэн байна. \Гэрэлт орчуулж, Буян хянав\