Хятад улс Бээжингийн олимпийн наадмыг зохион байгуулах эрх олохын төлөө өргөдөл өгч байсан үеийн амлалтаа хэрэгжүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд Олимпийн тэмцээний үеэр мэдээ мэдээлэл дамжуулах болон мэдээлэх бүрэн төгөлдөр үйлчилгээ хангах болно гэж Хятад улсын орлогч дарга Ши Жинь Пин 23-ны өдөр илэрхийлжээ.
Дарга Ши Жинь Пин Бээжинд АНУ-ын NBC-гийн Олимпийн мэдээлэх хэсгийн дарга Дик Еберсолтой уулзахдаа ингэж илэрхийлжээ.
Америкийн NBC-гийн Бээжингийн олимпийн наадмыг идэвхтэй мэдээлэж, дэмжиж байгаад баярлаж байгаагаа Ши Жинь Пин илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ, Олимпийн наадмын бэлтгэл ажлыг Бээжин хот бүх хүчнээрээ хийж байна. АНУ-ын NBC үргэлжлэн дэмжилэг үзүүлэж, олимпийг сайн мэдээлэх хамтын зорилтыг биелүүлэхийн төлөө цуцалтгүй чармайхыг хүсэж байна гэжээ.
АНУ-ын NBC Бээжингийн олимпийн төрөл бүрийн бэлтгэл ажлыг бүх хүчнээр дэмжиж, Бээжингийн олимп бүрэн дүүрэн амжилтад хүрэхийг хүсэн хүлээж байна гэж Дик Еберсол илэрхийлжээ.
Бээжингийн олимпийн зохион байгуулах хорооны дарга Лю Чи уулзалтын үеэр байлцлаа. \Гэрэлт орчуулж, Буян хянав\
|