• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-25 11:01:48    
Түвдийн асуудал бол дотоод хэрэг юм гэж Францын Засгийн газар үзэж байна

Синьхуа Агентлаг

      Францын Сенатын дарга Кристиан Понселет 24-ний өдөр Бээжинд ХКН-ын Төв Хорооны Гадаадтай Холбоо Авах Хэлтсийн дарга Ван Жярүйтэй уулахдаа, Францын Засгийн газар Франц—Хятадын харилцааг хөгжүүлэхийг чухалд үзэж, Түвдийн асуудал бол Хятадын дотоод хэрэг гэж үзэж байгаа бөгөөд Бээжингийн Олимпийн наадам бүрэн дүүрэн амжилтад хүрэхийг чин сэтгэлээсээ хүсч байна гэж илэрхийлжээ.

      Францын ард түмэн Хятадын ард түмэнд найрсаг сэтгэлээр ханддаг юм. Францын улс төрийн гол гол намууд бүр Франц—Хятадын найрсаг харилцааг маш чухалд үздэг гэж Кристиан Понселет тэмдэглсэн байна. Мөн 24-ний өдөр Кристиан Понселет Хятадын хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөхдөө, хоёр орон хоорондын стратегийн түншлэлийн бүх талын харлцаагаа хэвээр хадгалж гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Франц бэлэн байна. Далай ламд "Парисын хүндэт иргэн" цол олгох тухай Парис хотын парламентын шийдвэр нь Францын Засгийн газрыг төлөөлөх биш юм гэж илэрхийлжээ. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\