• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-25 15:23:19    
"Хятадын Олимпийн хотоор аялахад" гэрэл зургийн үзэсгэлэн ажиллуулж байна

Синьхуа Агентлаг

     "Хятадын Олимпийн хотоор аялахад" гэрэл зургийн үзэсгэлэнг 24-ний өдөр Бээжингийн Шөү Дү нисэх онгоцны буудлын онгоцны зогсоолын 1-р давхар байшинд ажиллуулж эхэлсэн байна. Уг үзэсгэлэнг Бээжин, Шанхай зэрэг олимийн наадмыг гол зохион байгуулагч, туслан зохион байгуулах 7 хотын нисэх онгоцны буудлынхан эрхлэн явуулж, гэрэл зургийн хэлбэрээр, үзэмжит сайхан газар, нийгэм иргэншил, бүтээн байгуулалтын ололт амжилт зэрэг агуулгыг танилцуулж, Хятадын ард түмэн Олимпийн наадмыг хүсэн хүлээж, Олимпийн наадамд оролцож, Олимпийн наадамд хувь нэмэр оруулах гэсэн сэтгэл санааны өөдөрхөг байдлыг харуулсан байна.

      Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Их Британиас Хятадад суугаа элчин сайд лоорд Сир Виллиам нь ерөнхий сайд Гордон Броуны тус үзэсгэлэнд зориулсан дурсамжийн үгийг авчирсан байлаа. Их Британийн Олимпийн хорооны ерөнхийлөгч Колин Моунихан баярын захидалдаа тэмдэглэхдээ, 2008 оны Олимпийн наадам нь лавтай Олимпийн наадмын үзэл санааг сэтгэлдээ тээсэн биеийн тамир спорт болон бүх хүн төрөлхтөнтэй холбоотой өргөн их цуглаан болох юм гэжээ.\Буян орчуулж Баясгалан хянав