• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-25 15:46:13    
Эх оронч халуун сэтгэлгээгээ ухаалгаар илтгэж, нийгмийн тогтвортой байдлыг хамгаална гэж иргэд илэрхийлжээ

Рэнь Минь Ри Бао Сонин

      Олимпийн бамбар дамжуулахыг харшилсан "Түвдийг тусгаар тогтнуулахыг оролдогч" этгээдийн ажиллагааг зэмлэн буруушаахын зэрэгцээ бас эх оронч сэтгэлгээгээ ухаалгаар илтгэж, нийгмийн тогтвортой байдлыг хамгаалан, бялхам халуун сэтгэлгээгээр Олимпийн наадмыг угтана гэж Хятадын орон нутгуудын боловсон хүчнүүд болон иргэд саяхан илэрхийлцгээсэн байна.

      Чүн Чингийн Мобикомын ажилтан Лю Чан хэлэхдээ, "Парис зэрэг зарим хотод Олимпийн бамбар дамжуулахыг харшилсан ажиллагаа бол олон улсын биеийн тамир спортын өргөн их цуглаан—Олимпийн наадмыг хохироох гэсэн явдал болно. Тэр нь Хятадын ард түмний найрсаг санаа сэтгэлийг туйлын ихээр эмзэглүүлсэн байна. Уурлан хилэгнэхийн зэрэгцээ, бид бас өөрийн ажлаа сайн хийж, Олимпийн наадмыг амжилттай зохион явуулах нь өнрөдийн орнуудын хэлбүү үзлийн эсрэг өгөх хамгийн сайн хариу юм" гэлээ.

      "Бид 'Түвдийг тусгаар тогтнуулахыг оролдогч' этгээдийн бүдүүлэг ажиллагааг эсэргүүцнэ. Гэхдээ бид түүнд хорыг хороор тайлах аргаар хандахгүй. Энх тайван, эв найртай байх нь Хятад орны өнөөгийн гол чиг хандлага, энэ нь өөрчлөгдөшгүй юм" гэж Ү Хань хотын боловсон хүчин Ү Жүншинь тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\