Бээжингийн Олимпийн наадмын аюулгүй байдлыг хамгаалах бэлтгэл ажил цэгцэрлээ. Бээжингийн Олимпийн наадмыг аюулгүй урагштай зохион байгуулахыг баталгаажуулахад Хятадын засгийн газар, ард түмэн итгэлтэй бөгөөд чадвартай байгаа юм гэж Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны сайд Мэн Жяньчжү 25-нд Бээжинд хэлсэн байна.
25-нд хийлгэсэн Бээжингийн Олимпийн наадмын аюулгүй байдлыг хамгаалах олон улсын их хурлын нээлтэд оролцох үед Мэн Жяньчжү: Хятадын засгийн газраас аюулгүйн асуудлыг Олимпийн бэлтгэл ажлын чухлаас чухалд үзэж байгаа. Хятадын засгийн газар болон холбогдох салбарууд төрөл бүрийн заналхийллээс сэргийлэх, аргацаах бэлтгэлийг сайн хийгээд байна гэж тэмдэглэжээ.
Бээжингийн Олимпийн аюулгүй байдлыг биелүүлэхэд улс түмэн өргөнөөр оролцож, нягт хамтран ажиллах шаардлагатай юм гэж тэрээр илэрхийлжээ. \Баясгалан орчуулж, Буян хянав\
|