• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-25 17:01:26    
Хятад, Европын ашиг сонирхолд нийцэх зүйлийг өргөтгөхөөр чармайх болно

Хятадын Олон Улсын Радио

      Хятад, Европын эдийн засгийн дээд хэмжээний яриа уулзалт 25-ны өдөр Бээжинд болж, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Чи шань Европын холбооны худалдааны гишүүн Петер Манделсон нар хамтран яриа уулзалтыг даргалсан байна. Хятадын тал адил талаа нэгтгэн адил бус талаа нөөцлөхийг баримталж, Хятад Европын ашиг сонирхолд нийцэх зүйлийг өргөтгөхөөр чармайх болно гэж Ван Чи шань илэрхийлжээ.

      Уг яриа уулзалт нь худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүчний хамтын ажиллагаа, оюуны өмчийн эрхийг хамгаалах зэргийг ярилцсан байна. Хятадын хөгжил нь дэлхийд боломж тохиол олгож хувь нэмэр оруулах болно, харин заналхийлэл өдөөлөг болохгүй юм гэж Ван Чи шань цохон тэмдэглэжээ. Хятад, Европын худалдааны харилцаан дахь санал зөрөлдөөн мөргөлдөөнийг хоёр талаараа уучлах, нээлттэй байр суурь баримтлан тэвчээртэй хандаж, ажил хэрэгч, шинийг бүтээх үзэл санааны дагуу ухаалгаар зохицуулвал зохино гэж тэрээр бас илэрхийлжээ.

      Хятадын амжилт нь Европын амжилт, Хятадын хөгжил нь Европын холбоонд ашигтай төдийгүй дэлхийд ашигтай гэж Европын холбооны худалдааны комиссын уг яриа уулзалтад оролцож байгаа гишүүд үзэж байна гэж Петер Манделсон илэрхийлжээ. Эдийн засгийн салбар, улс төрийн салбар ч гэсэн Европын холбоо болон Хятад улсын адил тал нь санал зөрөлдөөнөөс илүү их байгаа юм гэж тэрээр цохон тэмдэглэжээ. \Гэрэлт орчуулж, Буян хянав\