Хятад, Европын харилааг эрчимжүүлэх нь дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлийг хамгаалан ахиулахад ашигтай юм гэж Хятад улсын Дарга Хү Жиньтао 25–ны өдөр Бээжинд илэрхийлжээ.
Хү Жиньтао айлчилж ирсэн Европын Холбооны Комиссын дарга Баросотой уулзах үед хэлэхдээ, олон улсын эдрээн будлиантай орчинд Хятад, Европын харилцааг цаашид бэхжүүлэн эрчимжүүлэх нь хоёр талын ашиг сонирхолд нийцэх бөгөөд дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлийг хамгаалан ахиулахад ашигтай юм гэжээ. Дээд хэмжээний хэлхээ холбоог хэвээр хадгалан, стратегийн яриа хэлэлцээ, зөвшилцлийг эрчимжүүлэн, бодлогоо харилцан ойлгож дэмжин, олон салбар дахь солилцоо, хамтын ажиллагаагаа ахиулан, олон талт үйл хэрэг болон дэлхийн чанартай асуудлаар зөвшилцөл, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, хоёр талын анхаарч байгаа асуудал болон санал зөрөлдөөнөө зохистой зохицуулан, Хятад, Европын стратегийн түншлэлийн харилцааны урт хугацааны тогтвортой хөгжлийг баталгаажуулах хэрэгтэй гэжээ. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\
|