• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-27 14:47:21    
"Түвдийн соёл устлаа" гэдэг нь шал худал гэжээ

Синьхуа Агентлаг

       Түвдийн Шинза Чоета гэгээн саяхан хэлэхдээ, 14-р дүрийн Далай ламын тараасан "Түвдийн соёл устав" гэсэн худал үг нь үнэн баримтаар няцаагдсан байна. Түвд хэл бичгийг хэрэглэж байгаа болон Түвд сурах бичгийг редакторлон хэвлүүлсэн амжилт гэхэд л энэ худал үгийг бут няцаалаа гэжээ.

       Түвдийн Өөртөө Засах Районы Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны орологч даргаар ажиллаж байгаа энэ гэгээн хэлэхдээ, өнгөрсөнд 14-р дүрийн Далай ламын дарлал дор бүх Түвд нутагт бичиг соёлтой хүн хэдхэн байсан юм. Язгууртан дээдэсийн гэрт хэсэг ном судар байснаас гадна, Түвдийн тухай ном зохиол ерөөс байгаагүй юм. Харин өнөө төрөл бүрийн ном судар, сонин сэтгүүл дүүрэн байж, төрөл бүрийн соёл урлаг өрсөлдөн хөгжиж байна гэжээ.

      Олон жилийн турш, Түвдийн боловсролын салбар нь Түвд хэл бичгийг үнэдсэн боловсролын шатны гол хичээл болгосоор ирлээ. Түвд үндэстний шилдэг уламжлалт соёлын өвийг өвлөн үлдээхийн төлөө, Түвд хэлний 260 гаруй ширхэг эртний судрыг авран хамгаалж, эмхэтгэн хэвлүүлэв. Түвдийн орчин үеийн боловсрол байхгүйгээс байх болж, хот хөдөөд бүх төрлийн сургууль байгуулагдаж, Түвдийн тариачин малчдын үр хүүхэд цөмөөрөө байр, хоол хүнс болон сургалтын зардлыг улсаас даасан бодлогын үр өгөөжийг хүртэж байна гэж Шинза Чоета гэгээн хэлэв.\Цэцэн орчуулж,Урангоо хянав\