• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-28 11:34:47    
Рэнь Минь Рибао сонин Олимпийг харшилах нь хүмүүсийн сэтгэлийг олохгүй гэсэн тойм нийтэлжээ

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын нэр хүнд бүхий Рэнь Минь Рибао сонин 28-ны өдөр Олимпийг харшлах нь хүмүүсийн сэтгэлийг олохгүй гэсэн гарчигтай тойм нийтэлсэн байна.

      Уг тоймд тэмдэглэхдээ, Олимп нь бүх хүн төрөлхтний хүсэл мөрөөдөл болон бүх дэлхийн энх тайван дэвшлийн сэтгэлгээг тээж байгаа юм. Зуу гаруй жилийн турш орчин үеийн олимпийн хөдөлгөөн нь адил бус улс орон, адил бус үндэстэн, адил бус шашин шүтээнтэй хүмүүсийн соёл, зан заншлаа хамтаар эдлэх, солилцоо хийх тавцан болсоор ирсэн юм. Цөөн тооны хүмүүсийн олимпийг харшлах ажиллагаа нь дэлхийн улс түмний санаа сэтгэлийг төлөөлөхгүй юм. Олон улсын олимпийн хорооны дарга Жакуес Рогге, Францын ерөнхийлөгчийн дипломат бодлого хариуцсан зөвлөх Жен Давид Левитте нарын зэрэг хүмүүс тэрчлэн АНУ-ын зуу гаруй тамирчид Олимпийг улс төржүүлэхийг эсэргүүцэж байгаагаа саяхан илэрхийлсэн байна. Олимпийн бамбарыг дамжуулах ажиллагаа олон орны иргэдийн дэмжлэгийг олсон байна гэжээ.

      Өгүүлэлд тэмдэглэхдээ, Олимп бол бүх хүн төрөлхтний өв тэгш баяр, олимпийг харшлах, Бээжингийн олимпийг улс төржүүлэх оролдлого нь хүмүүсийн сэтгэлийг олохгүй гэснийг эдгээр бодит хэрэг харуулж байна гэжээ. \Гэрэлт орчуулж, Пэрлаймаа хянав\