• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-29 11:08:19    
Бээжинд Олимп хөдөлгөөнт холбооны 3G үйлчилгээний цаг үед орлоо

Хятадын Олон Улсын Радио

       Хятадын хөдөлгөөнт холбоо болон Самсун хөрөнгө оруулалтын компани 28-ны орой Бээжинд Олимпид амлалтаа биелүүлж, 3G үйлчилгээг хангах ёслол үйлдэж, Бээжингийн олимпийн зохион байгуулах хороонд холбооны үйлчилгээ болон TD-SCDMA хүлээн авах эцсийн станц өгсөн байна. Энэ нь Бээжингийн олимпийн хөдөлгөөнт холбооны үйлчилгээ 3G-гийн цаг үед орсныг харуулж байгаа бөгөөд олимпийн албан тушаалтад, ажилтад, сайн дурынхан гар утсаараа дамжин олимпийн төрөл бүрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн үйлчилгээг ашиглах болсон байна.

      TD-SCDMA бол Хятадын бие даан судлан бүтээсэн шинэ техник байж, дэлхийн гурван том 3G-гийн стандартын нэг болох юм. 3G гэдэг нь гуравдагч үеийн хөдөлгөөнт холбооны техник бөгөөд утасгүй холбоо болон интернэтийн сүлжээ зэрэг хэвлэл мэдээллийн холбоог уялдуулсан шинэ үеийн хөдөлгөөнт холбооын систем болох юм. Тэр нь зураг, авдио, видио бичлэг зэргийг зохицуулж болох бөгөөд вэб сайтад холбогдох, Он лайн хурал хийх, электрон бизнис зэрэг олон төрлийн мэдээллийн үйлчилгээ хангаж болох юм. \Гэрэлт орчуулж, Буян хянав\