Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин 29-ний үдээс өмнө Бээжинд БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Пак Уй Чуантай уулзав.
Ши Жиньпин хэлэхдээ, шинэ цаг үе шинэ нөхцөл байдалд, БНАСАУ-тай "уламжлалаа залгамжлах, ирээдүйд хандах, сайн хөршийн найрамдал, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх" чиг шугамын дагуу, хоёр орон дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойгоор боломж тохиол болгож, бүх салбарын харилцаа, хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлж, тус бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамтаар хамгаалахад Хятадын тал бэлэн байна гэжээ.
БНАСАУ-ын тал нэг Хятадын зарчмыг эрс баримталж, Түвдийн нийгмийн тогтвортой байдлыг хамгаалахын төлөө Хятадын авсан арга хэмжээг шийдвэртэй дэмжиж, Хятадын тал бүрийн хөгжилд чин сэтгэлээсээ баярлаж, Бээжингийн олимп бүрэн дүүрэн амжилтад хүрхийг хүсэн ерөөж байна гэж Пак Уй Чул илэрхийллээ. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\
|