• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-29 17:36:37    
Хятад Японы стратегийн харилцан ашигтай харилцааг цаашид хөгжүүлэхэд бэлэн байна

Синьхуа Агентлаг

      Хятад улсын дарга Хү Жиньтао 29-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Японы талтай хамтаар чармайж, Хятад Японы стратегийн харилцан ашигтай харилцааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

      Дарга Хү Жиньтао Японы экс ерөнхий сайд Накасоне Ясухиротой уулзах үед хэлэхдээ: Хятад Япон хоёр орон бол бүр Ази болон дэлхийн чухал орон юм, Хятад Японы стратегийн харилцан ашигтай харилцааг хөгжүүлэх нь хоёр орон, хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэх бөгөөд Ази тэрчлэн дэлхийн энх тайван, хөгжилд ч чухал ач холбогдолтой юм гэжээ.

     Тэрээр цааш нь хэлэхдээ: Японы засгийн газар Тайвань, Түвдийн асуудлаар нэг Хятадын бодлого баримтлаж, Бээжингийн Олимпийн наадмыг Хятад улсын сайн зохион байгуулахыг дэмжиж байгаад баярлаж байгаагаа илэрхийлж байна гэжээ.

      Накасоне Ясухиро хэлэхдээ: Япон Хятадын харилцаа нь хоёр орон болон Зүүн Азийн бүс нутгийн хөгжилд маш чухал юм. Хоёр тал харилцан чин үнэнчээр хандаж, адил талаа авч, адил бус талаа нөөцөлж түүхийг эргэн үзсэн үндсэн дээр ирээдүйгээ харж, урт хугацааны сайн сайхан харилцааг тогтоох ёстой гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Урангоо хянав\