• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-30 10:35:22    
Олимпийн наадам болоход 100 хоног үлдээд байгаатай холбогдуулан "Рэнь Минь Ри Бао" сонин тэргүүн өгүүлэл нийтэлжээ

Рэнь Минь Ри Бао Сонин

     30-ны өдөр гэхэд Бээжингийн Олимпийн наадам болоход 100 хоног үлдээд байна. 30-ны өдөр хэвлэгдсэн "Рэнь Минь Ри Бао" сонин тэргүүн өгүүлэл нийтэлж тэмдэглэхдээ, Хятадын ард түмэн Олимпийн наадмын нөхцөл боломжийг ашиглан, дэлхий нийтэд найрсгаар хандаж байгаагаа илэрхийлнэ гэж онцложээ.

     Ондоо санаатай зарим хүмүүс Бээжингийн Олимпийн наадмыг харшлиж гүтгэхийг оролдож байгаа боловч, Олимпийн хөдөлгөөний тухай дэлхийн ард түмний эрс бат хүсэл тэмүүллийг өөрчилж чадахгүй, дэлхий нийтийн төлөө Олипийн наадмын амжилттай зохион байгуулах гэсэн Хятадын ард түмний эрс бат шийдвэр зоригийг яасан ч өөрчилж чадахгүй юм. 2008 оны Бээжингийн Олимпийн наадам бол Хятадын соёл иргэншил болон дэлхийн олон орны соёл хоорондын нэг харилцаа болох юм. Хятадын ард түмэн Олимпийн наадмын нөхцөл боломжийг ашиглан, дэлхий нийтэд найрсгаар хандаж, дэлхий нийт ч Хятад улсад найргаар хандаж байна гэж уг тэргүүн өгүлэлд тэамдэглэжээ.

     Бээжингийн Олимпийн наадмын бэлтгэл ажил шувтаргааны үе шатандаа орж, олон төрлийн бэлтгэл ажил эрэмбаа дараатай явагдаж байна гэж тэргүүн өгүүлэлд тэмдэглэлээ. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\